Зугаалж яваад усанд живсэн иргэнийг эрэн хайж байна

Зугаалж яваад усанд живсэн иргэнийг эрэн хайж байна

Наймдугаар сарын 3-ны өдрийн 14:40 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар (сумын төвөөс урд зүгт 1 км-т) дөрвөн хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б (44 настай, эрэгтэй) “Хэрлэн голын усанд живжээ.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 14:50 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Хэрлэн гол дагуу 30 км-т явган болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоожээ.

Үндэсний Аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 08.06-ны өдрийн 14:30 цагт явж, мөн өдрийн 21:42 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд очиж хоносон байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Онцгой байдлын газраас иргэддээ аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө