Сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэй баг Дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ, эрэгтэй баг ГУРАВДУГААРТ бичигдэж байна

Сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэй баг Дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ, эрэгтэй баг ГУРАВДУГААРТ бичигдэж байна

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна. 

Тодруулбал, сагсан бөмбөгийн 3x3 U23 эмэгтэй багийн Дэлхийн чансааг Монголын эмэгтэй баг тэргүүлж эхэлсэн байна. Мөн сагсан бөмбөгийн 3x3 U23 эрэгтэй Монголын баг Дэлхийд чансаагаараа гуравдугаар байрт бичигдэж эхэлсэн байна. Сагсан бөмбөгийн 3x3 баг, тамирчдын энэхүү амжилт нь дасгалжуулагч С.Тулгатай салшгүй холбоотой гэдэг. Тэрээр саяхан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнагдсан билээ.