ВИДЕО: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки цол олгох ёслол боллоо

ВИДЕО: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки цол олгох ёслол боллоо

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдаанууд өнгөрсөн ням гарагт (2021.03.28) явагдсан. Энэ өдөр Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотай тааран барилдаж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртэж озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө Тэрүнофүжид озэки цол олгох ёслол болжээ.

Гантулгын Ган-Эрдэнэ 17 настайдаа Арлын оронд хөл тавьж, үндэсний спорт болох Сумод ахлах сургуулиасаа гүнзгийрүүлсэн сургалттай ангид Миторюү Б.Төрболд, Ичиножёо Ичинноров нартай нэг үе, мөр зэрэгцэн сумогоор хичээллэж, жилийн дараа 2010 онд сумогийн “Исэгэхама” дэвжээнд албан ёсоор элсэж, мэргэжлийн сумочийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэрбээр 2014 онд дээд зиндаанд дэвшиж, жил гаруйн дараа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлж, удаахь башё болох 2015 оны долдугаар сард Озеки буюу Арслан цолыг хүртэн, зургаан удаа үзүүр түрүү булаацалдаж, уран мэх, хүч чадал жигдэрсэн барилдаанаараа дайчин барилдааны нэг, гарамгай барилдааны тусгай шагналыг гурван удаа хүртэж, олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм.

Энэ удаагийн башёд Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров долоон даваа, найман унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн долоон даваа, найман унаатай, Чиёошома Г.Мөнсайхан, найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатай тус тус өндөрлүүлсэн юм.

ҮЗЭХ: