Өнөөдөр болох Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Асашёорюү Д.Дагвадорж тайлбарлана

Өнөөдөр болох Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Асашёорюү Д.Дагвадорж тайлбарлана

Хөлбөмбөгийн “Катар-2022” ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол Улсын шигшээ баг өнөөдөр /2021.03.30/ Япон улсын шигшээ багтай Фүкүда Дэнши цэнгэлдэхэд тоглоно. Тус тоглолтын мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж тайлбарлах юм.

Уг тоглолт хуваарийн дагуу Монгол улсад зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас Япон улсад болж байна.  Энэ талаар манай шигшээ багийг дасгалжуулж буй Растислав Бозик “Талбайн давуу тал гэж байхгүй. Гэхдээ үүнийг шалтаг гэж битгий ойлгоорой. Бид маргаашийн тоглолтод бэлэн. Бид Японы шигшээ багийн эсрэг маш олон зорилго тавьсан. Тиймээс Японы шигшээ багийн тоглогч болон тоглолтод ач холбогдол өгөлгүйгээр, өөрсдийн тоглолтод илүү төвлөрч, анхаарах болно” гэжээ.

Монголын шигшээ баг тамирчдын хувьд удаан хугацаанд тоглолт хийгээгүй, цар тахлын хорио цээрийн үеэр дасгалжуулагчийн багаас өгсөн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж, Турк улсад 21 хоног бэлтгэл хийсэн юм.

Тоглолт өнөөдөр Монголын цагаар 18.30 минутад эхэлнэ.