"Катар - 2022"-д Монголын шигшээ баг хэсгийн тав дахь ялагдлаа хүлээлээ

"Катар - 2022"-д Монголын шигшээ баг хэсгийн тав дахь ялагдлаа хүлээлээ

"Катар - 2022" ДАШТ болон 2013 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны зургаа дахь тоглолт болж буй. Тус тоглолтод оролцохоор Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсыг зорьсон билээ. Тэгвэл өчигдөр/2021.03.25/ орой манай баг талбайн эзэн багтай тоглож, 3:0-ийн харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ийн харьцаатай манай шигшээ баг ялагдал хүлээж байсан юм. Хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд Тажикстаны шигшээ багаас #21 Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, 2-р хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол улсын шигшээ баг хэсгийн 5 дахь ялагдлаа амслаа.

Тав хоногийн дараа манай шигшээ баг Японтой тоглох бөгөөд тус тоглолтыг “SPS” телевиз шууд дамжуулан үзүүлэх юм.




Өнөөдөр луу өдөр

21 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр

23 цагийн өмнө