Э.Бадар-Ууган олон улсын “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр сонгогджээ

Э.Бадар-Ууган олон улсын “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр сонгогджээ

Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч У.Кремлёв “Аваргууд ба алдартнууд” шинэ комиссын гишүүнээр “Бээжин-2008” олимпын наадмын аварга, Монгол үндэсний олимпын хорооны нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг томилсон байна. Тус комиссын анх 1946 онд байгуулж байснаас өдгөө 204 орон гишүүнээр элсээд багтаад байгаа ажээ. Э.Бадар-Ууган нь дээрх холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэй байх комиссын гишүүн болсноор манай улсаас олон улсын боксын холбоонд цаашид хариуцлагатай алба хаших ажээ.