Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Японы сүмогийн холбооноос Ёкозүна Какүрюү М.Анандыг зодог тайлж байгаа талаар мэдэгджээ. М.Ананд нь удаа дараа тохойдоо бэртэл авсны улмаас дараалсан гурван башёг өнжөөд байсан юм. 

Улмаар өнгөрсөн 11 дүгээр сард Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй үзүүлэлттэй барилдаж буй хоёр ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өгч байв.

Иймд Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах асуудал мөн яригдаж эхэлсэн байна. Тодруулбал, Токиод болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Харү башёд зодоглосон Хакүхо М.Даваажаргал бэртлээ сэдрээсэн тул барилдааныг орхиж, баруун өвдгөндөө хагалгаа хийлгэх шаардлагатай болсноо Сүмогийн холбоонд уламжилжээ. Эмч нар түүнийг ийм байдалтай барилдаж болохгүй гэж хэлсэн байна. Тиймээс ирэх долдугаар сард болох Нагоя башёгийн үеэр тэрээр эцсийн шийдвэрээ гарна гэж мэдэгджээ.