Японы сумогийн холбооноос Какүрюү М.Анандыг зодог тайлж буйг мэдэгдлээ

Японы сумогийн холбооноос Какүрюү М.Анандыг зодог тайлж буйг мэдэгдлээ

Японы сумогийн холбооноос Ёкозүна Какүрюү М.Анандыг зодог тайлж байгаа талаар мэдэгджээ. М.Ананд нь удаа дараа тохойдоо бэртэл авсны улмаас дараалсан гурван башёг өнжөөд байсан юм. Улмаар өнгөрсөн 11 дүгээр сард Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй үзүүлэлттэй барилдаж буй хоёр ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өгч байв.

Хоёр аварга нэг жилийн хугацаанд ердөө ганц башёд л бүтэн барилдсан. Тиймээс ёкозүнагийн зөвлөлийн зургаан гишүүн тэдэнд анхааруулга өгч байсан ч ийнхүү зодог тайлуулах шийдвэр гаргасан бололтой.

Ёкозүнагийн зөвлөл нь башёг өнждөг, дундаас орхидог мөн сахилга бат алдсан, ёс зүйгүй авирласан ёкозүна цолтой бөхчүүдэд гурван төрлийн арга хэмжээ авдаг. Үүнд, сайшаах, анхааруулах, зодог тайлах зөвлөмж гэсэн гурван арга хэмжээ багтдаг аж. Ёкозүнагийн зөвлөлөөс анх удаагаа ёкозүна нарт анхааруулах арга хэмжээг авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь сайшаах, зодог тайлах зэрэг арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа авч байжээ.

Эх сурвалж: Japantimes