ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын шигшээ баг талбайд гарахыг тэсэн ядан хүлээж, ялалтаар “өлсөж” байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын шигшээ баг талбайд гарахыг тэсэн ядан хүлээж, ялалтаар “өлсөж” байна

2019 оны 6-р сард Ази тивийн 2022 оны “FIFA World Cup Qatar” тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтыг Монгол улс зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авсан. Тухайн үед Хөх чононууд дэлхийн чансааны 119-т бичигддэг Тажикстаныг талбайдаа хүлээн авч, 2:0-ээр хожин, урьдчилсан шатны эхний ялалтаа авч байв. Үүнээс 21 сарын дараа Зүүн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн дахин эхэллээ.

Монголын баг шинэ дасгалжуулагч Растислав Бозикийн удирдлага дор маргааш /2021.03.25/ талбайн эзэн Тажикстаныг хүлээн авч, тав хоногийн дараа F хэсгийн лидер Японтой “тулахаар” болжээ. Цар тахлын улмаас урьдчилсан шатны тоглолтууд нэг жилээр хойшилсон тул тус баг талбайд гарахыг тэсэн ядан хүлээж, ялалтаар “өлсөж” байна хэмээн Бозик хэлэв.

Растислав Бозик /Fifa.com/

Өдгөө 43 настай Словак дасгалжуулагч Бозик бидэнд хэлэхдээ/FIFA.com/ " Дэлхий нийтээрээ хүнд үе байлаа. Цар тахлын нөхцөл байдал бэлтгэлд их саад болсон. Гэхдээ бид үүнийг шийдэж, муу бүхнийг ардаа орхисон. Одоо манай баг эрч хүчээр дүүрэн байна” гэв.

Бозик Ази дахь дасгалжуулагчийн карьерынхаа 18 жилийг Сон  Сон Там Лонг Ан, Аль Вахда зэрэг клубуудад өнгөрөөснөөс гадна Малайз улсад туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын ахлах дасгалжуулагчаар томилогдсон юм.

Түүнчлэн тэрбээр "Шигшээ багийг дасгалжуулах, ялангуяа Монголын шигшээ багтай хамт байх нь нэр төрийн хэрэг. Миний сүүлчийн ажил бол МХБХ (Монголын Хөл бөмбөгийн Холбоо -ны Залуучууд, дасгалжуулагчдын боловсролын хэлтсийн дарга байсан. Харин одоо шигшээ багт тохирсон стратеги боловсруулах болж өөрчлөгдлөө. Надад итгэж энэ үүргийг гүйцэтгэх боломж олгосонд талархаж байна”  гэж нэмж хэлэв.

Урьд өмнө Азийн ДАШТ-ий урьдчилсан шатны эхний шатнаас цааш ахиж байгаагүй Монгол улсын баг “Катар 2022” хүрэх замд Бруней Даруссаламыг ялснаар түүхэнд бичигдсэн юм.

Эх сурвалж: FIFA