Өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 3-ны өдөр орон нутгийн замд ноцтой хоёр осол бүртгэгджээ. Энэхүү ослоор хоёр иргэн харамсалтайгаар амиа алдсан байна.
Тодруулбал, найман сарын 03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг "Нарстайн ам" гэх газар асфалтан замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас барсан.
Мөн найман сарын 04-ний өдрийн 09:20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын "Цомог" гэх газар асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан байна. Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, энэхүү хоёр осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгджээ.