Бөхчүүдийг допингийн сургалтад хамруулна

Бөхчүүдийг допингийн сургалтад хамруулна

Монголын үндэсний бөхийн холбооноос Биеийн тамир спортын улсын хороо, Монголын залуучуудын холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 9-нд допингийн эсрэг “Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтад бөхчүүд, үндэсний бөхийн дасгалжуулагчдын хамт хамрагдах юм байна.