Э.Цэндбаатар, М.Мягмаржаргал нар "Токио-2020" олимпийн тэмцээнд оролцох эрхээ авчээ

Э.Цэндбаатар, М.Мягмаржаргал нар "Токио-2020" олимпийн тэмцээнд оролцох эрхээ авчээ

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, ОУХМ Э.Цэндбаатар “Токио 2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Түүний 2017-2020 оны хугацаанд гаргасан амжилтуудыг нь үндэслэн олимпийн эрхийг нь баталгаажуулсан бөгөөд түүний хувьд олимпийн дэвжээнд хоёр дахиа гарахаар болж буй нь энэ юм.

Үүнээс гадна монголын боксын спортын түүхэнд эмэгтэй тамирчдаас "Ширэн бээлий" клубийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Мягмаржаргал олимпын ринг дээр тулалдах анхны эрхийг аваад байна. Тэрбээр дэлхийн чансаагаараа “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд өрсөлдөх эрх авч байгаа гэдгийг Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж баяр хүргэжээ. Ийнхүү Монголын боксчдын эрх хоёроор нэмэгдэж, өмнө нь эрхээ авсан ОУХМ Б.Чинзоригийг оролцуулан нийт гурван боксчин Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.

"Ширэн бээлий" клубын тамирчин Мөнхбатын Мягмаржаргал