Улсын хилээр их хэмжээний хөгцөрсөн цагаан будаа импортлох гэж байсныг хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлсэн байна.
Тодруулбал, өнөөдөр /2019.08.05/ Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байжээ. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас уг үйлдлийг таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаасан байна.