Хакүхо М.Даваажаргалын өвдөгний бэртэл сэдэрч, хаврын башёг орхив

Хакүхо М.Даваажаргалын өвдөгний бэртэл сэдэрч, хаврын башёг орхив

Өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө бэртэл авсны улмаас Сүмогийн хаврын их аварга шалгаруулах тэмцээний үлдсэн башёг өнжиж буйгаа мэдэгдлээ.

36 настай ёкозүна Токиогийн Риогокү Кокугикан дахь 15 өдрийн тэмцээний эхний хоёр тулаандаа 2:0-ийн харьцаатай ялалт байгуулсан ч гурав дахь өдөр 1-р маэгашира Оношотой хийх барилдаанаа ийнхүү цуцлахаас өөр аргагүй болжээ. Тэрбээр башёгийн хоёр дахь өдөр Такарафүжиг давсан бөгөөд энэ үеэр өвдөгний бэртлээ сэдрээсэн байна.

Бүх цаг үеийн дээд зиндаанд түрүүлсэн амжилтыг эзэмшдэг Хакүхо дараалсан таван башёг бүхэлд нь болон дундаас нь өнжөөд байгаа юм. Өмнө нь үүнтэй холбоотойгоор Японы сумогийн холбооноос сэрэмжлүүлэг өгч байсан билээ. Өнгөрсөн наймдугаар сард баруун өвдөгний дурангийн хагалгааны дараа Хакүхо шинэ жилийн тэмцээнд эргэн ирэхээр төлөвлөж байсан ч коронавирусийн халдвар авсан юм. 

Эх сурвалж: Tokyotimes