“Токио 2020” наадмын үеэр тамирчдыг өдөр бүр PCR шинжилгээнд хамруулах хувилбар яригдаж эхэлжээ

“Токио 2020” наадмын үеэр тамирчдыг өдөр бүр PCR шинжилгээнд хамруулах хувилбар яригдаж эхэлжээ

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко энэ сарын 9-нд “Коронавирусийн шинэ хувилбаруудын тархалттай холбогдуулан тамирчдад шинжилгээ хийх давтамжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа” талаар мэдээлж байв.

Тэгвэл Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо наадмын үеэр тамирчдыг өдөр бүр коронавирусийншинжилгээнд хамруулах хувилбар ярьж эхэлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 

Өнгөрсөн 12 дугаар сард Японы Засгийн газрын тэргүүлсэн ажлын хэсэг тамирчдаас 96-120 цаг тутамд “COVID-19”-ийн шинжилгээ авахыг зөвлөж байсан. Улмаар тамирчдыг дөрвөн хоног тутам шинжилгээнд хамруулах журмыг хоёрдугаар сард танилцуулаад байсан билээ. 

Хэрэв “COVID-19”-ийн шинжилгээг өдөр тутам хийх шийдвэр баталгаажвал шаардлагатай ажиллах хүч, зардлын өсөлтийг олон нийтийн шинжилгээний хүртээмжид нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах төлөвтэй байна гэж Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Kyodo