Сү.Батболдын хүүг АНУ-ын сургуульд оруулахаар хөөцөлдсөн элчин Ё.Отгонбаярын ЗАХИДАЛ ИЛ болов

Сү.Батболдын хүүг АНУ-ын сургуульд оруулахаар хөөцөлдсөн элчин Ё.Отгонбаярын ЗАХИДАЛ ИЛ болов

Манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хөндсөн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв. 

Тодруулбал,  түүнийг “хоёр орны харилцаанд ахиц гаргаагүй, нөгөөтэй Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг Колумбын их сургуульд оруулахын тулд элчин сайдын хувиар тус сургуульд захидал бичсэн нь ил болж”, түүнийг эргүүлэн татах асуудлыг хөндөхөд хүргэсэн гэж байгаа юм. 

-ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯР МОНГОЛЫН ХҮҮХЭД БҮРД ТЭГШ ХАНДАХ ЁСТОЙ-

Тэгвэл АНУ төдийгүй дэлхий томоохон их сургуульд Монголоос суралцахыг хүссэн залуусыг тодорхойлж Ц.Оюунгэрэл зэрэг манай нийгэмд нөлөө бүхий хүмүүс тус их сургуулиуд руу захидал бичих нь олонтой.Энэ тухайгаа Ц.Оюунгэрэл “Би монгол залуусыг Йэлийн Их сургууль, Стэнфорд, Принстон, Кембриж, Оксфорд, Беркели, Харвард гээд зөндөө олон сургуульд тодорхойлж, зарим руу нь бүр хэд хэд бичиж, ярилцлага зэргийг өгч ятгаж байгаад тэнцүүлж байсан нүгэлтэн юм байна шүү, баахан имайл маань илэрчих вий дээ” гэж хошигнож, байр сууриа илэрхийлсэн байгаа юм. 

Харин Ё.Отгонбаярын хувьд элчин сайдынхаа хувиар, “Ерөнхий сайдын маань хүүхэд гэж Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг тодорхойлсон нь хүн бүрд тэгш хандах” зарчмыг үгүйсгэж байгаа юм. 

-ТҮҮНИЙ И-МЭЙЛЫГ ХЭН ЗАДЛАВ-

Тодруулбал, элчин сайд Ё.Отгонбаяр 2020 оны хоёрдугаар сард Колумбын их сургууль руу илгээсэн захидалдаа “Би танай сургуультай илүү нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Амласны дагуу би та нарт Батболдын Сэдбазарын намтрыг илгээж байна. Миний хэлсэнчлэн тэр бол миний эртний найз болон Ерөнхий сайд Батболдын хүү юм. Гэхдээ та бүхэн түүний намтрыг харвал тэр спорт, олон нийтийн үйл ажиллагааны амжилтаараа өндөр үнэлэгдэх болно. Би таны зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

АНУ-д суугаа элчин сайд Ё,Отгонбаярын захидал

Энэ нь Ё.Отгонбаяр Сү.Батболд зэрэг улс төрчийн ажлыг АНУ-д амжуулж, тэдний хүүхдүүдийн сургууль, соёлын асуудлыг хөөцөлдөж өгөөд сууж байна уу гэлтэй. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д айлчлал хийх үеэрээ ярьж, нэлээдгүй ахицтай явж байсан “Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүйгээр экспортлох” асуудал өнөөдөр зогсоод байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Хачирхалтай нь, АНУ-ын Колумбын их сургууль руу Ё.Отгонбаярын бичсэн захидлыг хэн задлав, хэн түүний и-мэйл хаяг руу оров гэсэн асуулт гарч байгаа юм. Энэ талаар зарим эх сурвалжууд АН-ын нөлөө бүхий улс төрч Э-ийн хамаарал бүхий И нь АНУ-д суух элчин сайдын “зөвлөх” болсон. Иймд түүнийг элчин сайд Ё.Отгонбаярын имайл хаягийн үзсэн юм биш биз гэх хардлагыг илэрхийлж эхлээд байгаа юм. 

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИРЫН МЭДЭГДЭЛ-