Олимпийн наадмыг үзэгчтэйгээр зохион байгуулах эсэхийг ирэх сард шийднэ

Олимпийн наадмыг үзэгчтэйгээр зохион байгуулах эсэхийг ирэх сард шийднэ

Энэ зун болох Олимпийн наадмыг үзэгчтэй зохион байгуулах эсэхийг ирэх гуравдугаар сард шийднэ хэмээн саяхан томилогдсон Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото мэдэгджээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард “Олимпийн бамбарын буухиа эхлэх үеэр энэ асуудлыг шийдэх юм. Олимпын наадмын бамбарын буухиа 3 дугаар сарын 25-нд Фукушима мужаас эхэлж, 121 хоног үргэлжилдэг. Бамбарыг Японы бүх 47 мужаар буухиалан авч явахаар төлөвлөж байна.

Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны Олимпын наадам болох ёстой байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио 2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон юм.

Өнгөрсөн хугацанд Японы эрх баригчид цар тахлын улмаас Олимпийг цуцлах, эсвэл өөр улсад шилжүүлэх эсэх асуудлыг нэлээдгүй хөндсөн. Японы хэд хэдэн томоохон албан тушаалтан Олимпийг цуцлах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч саяхан тус улсын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд олимпийн бэлтгэлийг ирэх сард эхлүүлэх талаар дурджээ.

Эх сурвалж: Nikkan Sports