Манай улсын  3Х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг чансаагаараа тэргүүлж байна

Манай улсын 3Х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг чансаагаараа тэргүүлж байна

Энэ жил болох Токиогийн олимпод  3Х3 сагсан бөмбөгийн төрлийг анх удаа оруулахаар болсон. Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг энэ төрлөөр олон улсад өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд эмэгтэй баг олимпын эрхээ аваад байгаа юм. Харин эрэгтэй баг олимпын эрх олгох тэмцээнээс эрх авах бүрэн боломжтой аж.

Эрх аваагүй үлдсэн эрэгтэй, эмэгтэй чансаа өндөр тус бүр 20 багийн олимпын гурван эрхийн төлөөх тэмцээн ирэх тавдугаар сарын 26-30нд Австрийн Грацад болно. Тус тэмцээний эрэгтэй чансааг манай улсын шигшээ баг тэргүүлж, А зоог толгойлон оролцох юм. Үүний дараагаар олимпын эрхийн үлдсэн цор ганц эрхийн төлөөх тэмцээн ирэх зургаадугаар сарын 4-6 нд Унгарын Дебреценд болох юм байна. Тус тэмцээнд олимпын эрхээ авч чадаагүй байгаа чансаа өндөр зургаан баг өрсөлдөх аж.

Олимпын эрхийн тэмцээнд орох 20 улсын эрэгтэй шигшээ багийн чансаа:

  • Монгол
  • Америк
  • Словен
  • Голланд
  • Латви
  • Франц
  • Литва
  • Польш
  • Бразил
  • Бельги
  • Катар
  • Канад
  • Хорват
  • Филиппин
  • Өмнөд Солонгос
  • Турк
  • Шинэ зеланд
  • Доминикан
  • Австри
  • Австри