IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа.
Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтснаар Монголын спортын түүхэнд олимпийн наадмыг манай улсаас шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа. Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байсан ажээ.
Түүнтэй хамт “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулбал,
- Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)
- Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)
- Mr. Raul CAMACHO (ESP)
- Mr. Velimatti KARINKANTA (FIN)
- Mrs. Roberta CHYURLIA (ITA)
- Mr. Mathieu BATAILLE (FRA)
- Mrs. Akiko AMANO (JPN)
- Mr. Evgeny RAKHLIN (RUS)
- Mr. Lubomir PETR (AUS)
- Mr. Everado GARCIA (MEX)
- Mrs. Sook Hee HYUN (KOR)
- Mr. Orlando CRUZ (DOM)
- Mr. Mariano DOS SANTOS (BRA)
- Mr. Ramziddin SAYIDOV (UZB)
- Mr. Jean-Claude DJIMBI (GAB)
- Mrs. Annamaria FRIDRICH (HUN)