Түүхий нүүрс түлсэн этгээдэд торгууль ногдуулжээ

Түүхий нүүрс түлсэн этгээдэд торгууль ногдуулжээ

Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоол өнгөрөгч тавдугаар сараас хэрэгжиж эхлээд буй билээ. Гэтэл тус тогтоолыг зөрчин нүүрс түлж байсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан аж.

Тус зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажилласан байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө