Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп 2019 оны долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд айлчиллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилснээр айлчлал эхэлсэн билээ.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд:
-УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийх,
-Монгол Улс, БНТУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтэд оролцох
-Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-гийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох
-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд нээлтэд оролцлоо.
Мөн тэрбээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Эрдэнэ зуу” музей, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн түүх дурсгалын үзмэр бүхий Хөшөө цайдам музейг үзэж сонирхон, малчин айлд зочилж нүүдэлчдийн ахуй соёлтой танилцсан юм.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өнөөдөр өндөрлүүлж, эх орондоо буцлаа.