ОБЕГ: ОХУ-д гарсан түймэр манай улсад орж ирэх боломжгүй

ОБЕГ: ОХУ-д гарсан түймэр манай улсад орж ирэх боломжгүй

Өнөөдөр Cибирийн түймэртэй холбоотой асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Он гарснаас хойш улсын хэмжээнд ой хээрийн 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд долоодугаар сарын 11-12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийг 19-нд унтраагаад, хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн бүртгэл мэдээлэл ирээгүй байна.

Сибирийн түймрийг хиймэл дагуулын мэдээгээр татаж үзэхэд манайхаас 700 орчим км-ийн зайтай байна. Энэ бол Байгаль далайн цаана гарсан түймэр. Наана нь Эрхүү, Улаан-Үд, Чита хотууд бий. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хил дагуу бүсэд түймэр байхгүй. Он гарснаас хойш ОХУ-ын нутгаас Дорнод, Хэнтий аймгийн сумдаар давж таван түймэр орж ирсэн.

Уржигдраас утаа ажиглагдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган аймаг, Улаанбаатарт тэр чигтээ утаатай тарсан байна. Энэ бол агаарын урсгалаасаа шууд хамаарч утаа орж ирж байгаа юм. Тэрнээс биш Эрхүүд гарсан тэр түймэр өнөө маргаашгүй манай улсад ороод ирнэ гэсэн үг биш. Манай улсад хил давж түймэр орж ирсэн асуудал байхгүй байна гэдгийг хэлмээр байна.

-Түймэр Монгол Улсын хилийг давж орж ирсэн тохиолдолд манай улсын зүгээс урьдчилан сэргийлэх бэлтгэл байгаа юу?

-Жил бүр оны эхэнд гардаг албан даалгаврууд байдаг. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй үргэлжлээд явж байдаг. Хүн хүч хүрэлцэхгүй байгаа, хилийн орчинд түймэр гарсан тохиолдолд богино хугацаанд унтраах арга хэмжээ авдаг.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө