АНХААР: 14 настай хүүхэд гурван настай охиныг хүчиндсэн хэрэг гарав

АНХААР: 14 настай хүүхэд гурван настай охиныг хүчиндсэн хэрэг гарав

Уншигч таньд санаанд оромгүй жигшүүрт хэргийн тухай мэдээлэл хүргэж буйдаа хүлцэл өчиж байна. Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа нь цагдаагийн байгууллагын анхаарлыг татаж улмаар Зөв тусгал аянг орон даяар зохион байгуулсан билээ. Нийт хүүхэд холбоотой болон хамжигчаар оролцсон, өөрөө төгс үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулинд хамаарагдах 13 нэр төрлийн гэмт хэрэг үйлдэж байна.

-НАСАНД ХҮРЭЭГҮЙ Ч ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ 15-ААС ДЭЭШ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ-

Тухайлбал, 18 –аас доош насны буюу насанд хүрээгүй хүүхдээд бүлэглэн хүн дээрэмдэх, хүчиндэх, хулгайн гэмт хэрэг үйлдэх, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэх, худалдан борлуулах, цахим орчинд залилангийн гэмт хэрэг үйлдэх, хүнийг алах зэрэг төрлийн гэмт хэрэг үйлдэж улмаар гэмт хэрэгтэн болж насанд туршдаа торны цаана сууж байна. Долдугаар сарын 19-ний өдөр насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд гуравхан настай охиныг хүчиндсэн санаанд оромгүй хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Төв аймгийн Угтаалцайдам суманд эрэгтэй 14 настай О гэх хүүхэд гурван настай эмэгтэй Х гэх хүүхдийг хүчиндсэн байна. Уг хэрэг тухайн өдрийн оройн 23:00 цагт үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхэд хөрш айлынх нь хүүхэд байжээ.

Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна. Иймээс хүүхэд өөрт учирч болзошгүй аюулыг мэдэхгүй, эрслийг урьдчилан мэдэж бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч мэдэхгүй учраас эцэг эх та бүхэн хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.

У.УРАНЦЭЦЭГ