Шүүгч С.Төмөрбат АНУ-аас цагаачлал хүсжээ

Шүүгч С.Төмөрбат АНУ-аас цагаачлал хүсжээ

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргээр нэр бүхий 17 шүүгчийг холбогдуулан шалгаж буй.  Тэднийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэх шийдвэр гарсан тэр орой нь шүүгч С.Төмөрбат гэр бүлийн  хамтаар ОХУ-аар дамжин хил гарч, АНУ-руу зугтаж цагаачлал хүссэн гэх мэдээлэл байгаа юм.  

Авлигатай тэмцэх газраас одоо шүүгч С.Төмөрбатыг эх оронд нь буцаах талаар боломжит бүх аргыг хэрэглэж авч хэрэгжүүлж байгаа ч АНУ-ын талаас үзүүлж буй хариу үйлдэл нь уг ажиллагаанд саад учруулж буйг эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, АНУ С.Төмөрбатыг эрүүгийн хэрэгт татагдаагүй, сэжигтэн гэж үзэж байгаа аж.

Эргэн сануулахад, 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч С.Төмөрбатын ээж, гавьяат хуульч Л.Бямбаа нас барсан. Тэднийг Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж байсан юм.