Б.Батзориг гишүүн болон ЖДҮХС-ийн албан тушаалтнуудын хэргийг шалгаж дуусаад НПГ-т шилжүүлэхээр бэлтгэжээ

Б.Батзориг гишүүн болон ЖДҮХС-ийн албан тушаалтнуудын хэргийг шалгаж дуусаад НПГ-т шилжүүлэхээр бэлтгэжээ

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад, удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. 

Б.Батзоригийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Түүнтэй хамт ЖДҮХС-д эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч шалгаж байгаа билээ.