ЖДҮХС-ээс төсөл сонгон шалгаруулах үйл явцын талаар мэдээлэл гаргажээ

ЖДҮХС-ээс төсөл сонгон шалгаруулах үйл явцын талаар мэдээлэл гаргажээ

Тус сангаас 300 хүртэл сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөл сонгон шалгаруулах үйл явцын талаар мэдээлэл гаргажээ.

Одоогийн байдлаар 20.0-100 сая төгрөгийн зээлийн багцын урьдчилсан шатны судалгаа хийгдэж байгаа аж.

Үүнд:

  • Энэ багцад хамаарах 110 иргэн, ААН-ийн төсөл байна.
  • Журмын  хүрээнд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авсан төсөл сонгон шалгаруулалтын дараагийн шат буюу нарийвчилсан судалгаа хийгдэнэ.
  • Нарийвчилсан судалгааны шатанд газар дээр нь очин танилцаж, үнэлгээ өгнө.
  • Нарийвчилсан үнэлгээнд 70-аас дээш оноо авсан төслүүдийг Төсөл Сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулан, төсөл хэрэгжүүлэгч өөрөө хорооны гишүүдэд төслөө танилцуулна.
  • Энэ багцын Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг  2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан хийхээр төлөвлөж байгаа ч цаг үеийн байдлаас шалтгаалан хойшилж, урагшлах шаардлага гарч болзошгүйг анхааруулж байна.

Дараагийн хуваарьт ажил нь 100.000.001-300.000.000 төгрөгийн зээлийн дүнтэй төслийн судалгаа хийгдэнэ.

Үүнд:

  • Энэ багцад хамаарах 350 иргэн, ААН-ийн төсөл байна.
  • Журмын хүрээнд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш  оноо авсан төсөл сонгон шалгаруулалтын дараагийн шат буюу нарийвчилсан судалгааг хийгдэнэ.
  • Нарийвчилсан судалгааны шатанд газар дээр нь очин танилцаж, үнэлгээ өгнө.
  • Нарийвчилсан үнэлгээнд 70-аас дээш оноо авсан төслүүдийг Төсөл Сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулан, төсөл хэрэгжүүлэгч өөрөө хорооны гишүүдэд төслөө танилцуулна гэжээ.

Тус сангийн өгч буй мэдээллээр, үе шат бүрийн судалгааг аль болох түргэн шуурхай хийхийг зорьж байгаа бөгөөд маш олон зээлийн хүсэлтийг 15 төрлийн мэдээллийн сантай тулгаж шалгах, Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хамааралтай ААН-ийн мэдээллийг тулгаж шалгахад хугацаа маш их шаардаж байна гэв.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.