Монгол тамирчин Г.Ганбаярыг Германы хөлбөмбөгийн сайтаас 100 мянган еврогоор үнэлжээ

Монгол тамирчин Г.Ганбаярыг Германы хөлбөмбөгийн сайтаас 100 мянган еврогоор үнэлжээ

Монгол тамирчид амжилтаараа дэлхийд өрсөлдөж, шилдэгүүдтэй эн зэрэгцэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монголын хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуусын дундаас амжилтаараа ялгарч, Унгарын алдарт Пушкаш академид суралцаж буй Г.Ганбаярын хувьд одоо 20 настай. Анх 16 настайдаа Унгар улсыг зорьж, Европын топ академид суралцсан тэрээр хурд, хүч, чадвараараа гадны тамирчдаас ялгаран академийнхаа багаас дэд лигт дэвшин Активал Чаквар клубтэй гэрээ байгуулж чадсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Германы хөлбөмбөгийн Transfermarkt.com сайтаас Монголын хөлбөмбөгчин Ганболдын Ганбаярыг 100 мянга еврогоор үнэлэгдэх тамирчин хэмээн мэдээлсэн байна.

Түүний хувьд 15 настайдаа Монголын дээд лигийн “Хоромхон” багт Голланд дасгалжуулагчийн удирдлагад тоглодог байсан юм. Түүний манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД ДАРЖ  үзнэ үү.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө