Олимпийн наадам цуцлагдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв

Олимпийн наадам цуцлагдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв

Япон улсад цар тахлын гурав дахь давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор Токио-2021 Олимпийн наадмыг цуцлах талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл Олон Улсын Олимпийн Хорооны/ОУОХ/ Ерөнхийлөгч Томас Бах “ОУОХ цар тахлыг  үл харгалзан энэ жил Токиогийн олимп, паралимпийг  амжилттай, аюулгүй зохион байгуулахын тулд ажиллаж байна” гэжээ. Мөн оролцогч бүх тал олимпийн наадмыг зохион байгуулахад хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн хэмээн мэдээлжээ.

Тэрээр өчигдөр/2021.01.27/ хийсэн мэдэгдэлдээ “Ковидын гурав дахь давлагаанаас болж Японы ихэнх бүс онцгой байдалд шилжсэн. Гэсэн ч Олимп цагтаа буюу долдугаар сарын 23-нд эхлэх болно. Бид аюулгүй “наадам” зохион байгуулахад шаардлагатай бүх зүйлийг хийнэ” гэжээ. Дэлхийн Олимпийн хорооны тэргүүн түүний хувьд эхнээсээ л Олимпийн наадмыг заавал зохион байгуулна гэдэг байр суурьтай байсан бөгөөд өчигдөр хэлсэн үгэндээ ч энэ байр суурь дээрээ бат зогсоно гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ цар тахлын улмаас Олимпийг цөөн хүн амтай зохион байгуулна гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: BBC