Арав хоногтой нярай хүүхэд хөхний сүүндээ хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Амгалан амаржих газар энэ сарын 23-24 нд шилжих шөнө 10 хоногтой нярай хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэн ирлээ хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн иргэн 45 настай эмэгтэй Э-ийн 10 хоногтой нярай хөхний сүүндээ хахаж нас барсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.