LIVE: Жүдо бөхийн "Мастерс-2021" олон улсын тэмцээн яг одоо болж байна

LIVE: Жүдо бөхийн "Мастерс-2021" олон улсын тэмцээн яг одоо болж байна

2021 онд IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Доха Мастерс 2021” тэмцээний аваргын төлөөх тоглолт яг одоо болж байна. Тус тэмцээнд дэлхийн 5 тивийн 70 орны 401 тамирчин өрсөлдөж байгаагийн дотор манай улсын шигшээ баг ч өргөн бие бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм.

Яг одоо "Мастерс 2019" тэмцээний хүрэл медальт Ё.Басхүү Африк тивийн дөрвөн удаагийн аваргатай барилдаж байна.

Уг тэмцээн нь Олимпийн оноо олгохоос гадна оролцож буй тамирчид өндөр зэрэглэлийнх буюу жин тус бүрийн чансааны шилдэг 32 тамирчид оролцдог тул Олимп дөхсөн энэ үед оролцож буй тамирчдын хувьд маш их үр өгөөжтэй тэмцээн болж зохиогдох болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.