Хакүхо М.Даваажаргалтай ойр байсан нэг шүүгч коронавирусийн халдвараар өвчилжээ

Хакүхо М.Даваажаргалтай ойр байсан нэг шүүгч коронавирусийн халдвараар өвчилжээ

Өчигдөр/2021.01.05/ Японы Сүмогийн холбооноос их аварга Хакүхо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан талаар мэдэгдсэн билээ. Гэхдээ халдвар авсан гэдгээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм. Харин Японы хэвлэлүүдээр М.Даваажаргал аваргын талаар мэдээллүүд гарсан байна.

Дээд зиндаанд 44 түрүүлж дээд амжилт тогтоосон Хакүхо шинэ жилийн уулзалтын бэлтгэлээ ням гарагт/2021.01.02/ Токиогийн Рёогокү Кокүгикан дээр эхлүүлжээ. Тэрээр өнгөрсөн сард Риогокү Кокүгикан дээр хамтарсан бэлтгэл хийж, сүмогийн дэвжээн дээрх эргэн ирэлтдээ бэлдэж байсан аж.

Харин даваа гарагт түүний үнэрлэх мэдрэхүй алга болж, PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Мөн Кимура Мотоки хэмээх шүүгч бас халуурч, ханиалгаж эхэлсэн бөгөөд шинжилгээ авахад эерэг буюу халдвартай гарсан байна.

Улмаар Хакүхотой ойр байсан Миягиногийн бусад бөхчүүдээс шинжилгээ авч, доод лигийн найман сургагч, маэгашира Вакатакакагэ, жюри дивизионы бөх Вакамотохару, үсчин нарт мэдэгджээ.  Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй үзүүлэлттэй барилдаж буй хоёр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өгсөн талаар бид мэдээлж байв.

Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон. Хэрэв Хакүхо энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах өндөр магадлалтай байгаа юм. Одоогийн байдлаар Сүмогийн холбооноос тэмцээнийг хойшлуулах эсэх талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж: Japantimes




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө