NBA коронавирусийн улмаас шинэ улирлын хоёр дахь өдрийн тоглолтыг хойшлууллаа

NBA коронавирусийн улмаас шинэ улирлын хоёр дахь өдрийн тоглолтыг хойшлууллаа

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ шинэ улирлын хоёр дахь өдрийн тоглолт“COVID-19”-ийн улмаас хойшилжээ. “NBA”-ээс лхагва гарагт мэдээлснээр, лигийн эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг харгалзан үзсэний дүнд Хьюстон хотод болох "Оклахома Сити Тандер", "Хьюстон Рокетс" багийн тоглолтыг хойшлуулсан байна.

“NBA”-ийн мэдээлснээр, "Рокетс" багийн гурван тоглогчийн шинжилгээний хариу эерэг гарсан аж. Гэхдээ 100 хувь батлагдаагүй байна. Мөн өөр дөрвөн тоглогч одоогоор тусгаарлалтад байгаа зэргийг дурджээ. 

Үүнээс гадна цар тахал дэгдсэн эдгээр өдөр “NBA” тамирчдаа 15-аас дээш хүн нэг дор цугласан үйл ажиллагаанд оролцох, шөнийн цэнгээний газар болон клуб зэргээр үйлчлүүлэхийг хориглож байгаа юм.

Гэтэл Хьюстон Рокетс" багийн тоглогч Жеймс Харден даваа гарагт үдэшлэгт оролцож дүрэм журмыг зөрчсөн байна. Улмаар "Рокетс"-ийн бусад бүх тоглогчоос дахин шинжилгээ авахад бүгдийнх нь хариу сөрөг гарсан байна. Багийн өөр нэгэн тоглогчийн хувьд гэмтлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй байгаа юм. 

Энэ мэт шалтгааны улмаас"Рокетс"-ийн тоглогчдын тоо лхагва гарагийн орой болох "Тандер"-ийн эсрэг тоглолтод оролцох ёстой тамирчдын тоонд /8/ хүрэхгүй байгаа тул тоглолтыг хойшлуулжээ. 

Эх сурвалж: NBA