Хойд Солонгост гадаад радио нууцаар сонссон загасчныг олны өмнө цаазалжээ

Хойд Солонгост гадаад радио нууцаар сонссон загасчныг олны өмнө цаазалжээ

Хойд Солонгосын нэгэн загасчин эр далайд явж байхдаа хориотой гадаад радио суваг сонссон гэх хэргээр олны өмнө цаазлуулж, амиа алджээ. Тэрээр сүүлийн 15 жилийн турш далайд гармагцаа гадаадын радио суваг тааруулан сонсдог байсан аж. Харамсалтай нь, завины ахмад, 40 настай Чой гэгч нь гадаад радио суваг сонссоноосоо болж бусад завины ахмад, загасчид тэргүүтэй 100 гаруй хүний өмнө буудуулан амиа алджээ.

Пёньян радио сувгийн тал дээр маш чанга хатуу бодлого баримталдаг бөгөөд ард иргэддээ ихэнх гадаад радио сувгийг сонсохыг хатуу хориглодог ажээ. Гэвч задгай далайд явж байхад радио хүлээн авагч төхөөрөмжид зарим гадаад сувгийн долгион орж ирдэг байна.

Анх түүний энэхүү үйлдлийг нэг завиных нь танил бус ажилтан албаныханд хүргэжээ. Харин хууль сахиулагчид Чой ахмадын үйлдлийг эрх баригч намаас урвасан хэрэг хэмээн үзсэн байна. Эрх баригчдын хэлж буйгаар “Түүний хамгийн их сонсдог байсан сувгуудын нэг нь Пёньяны хориглосон “Radia Free Asia” суваг байсан. Тиймээс цаазын ялыг олны өмнө гүйцэтгэж, бусад хүмүүст жишээ болгон харуулсан юм” хэмээн хэлжээ.  “Radia Free Asia” суваг нь АНУ-ын засгийн газраас санхүүждэг, Азийн талаар мэдээ бэлтгэдэг бие даасан агентлаг аж.

Эх сурвалж: rfa.org