БНСУ-д хилс хэргээр 20 жил ял эдэлсэн Юн Сон Ёог албан ёсоор цагаатгажээ

БНСУ-д хилс хэргээр 20 жил ял эдэлсэн Юн Сон Ёог албан ёсоор цагаатгажээ

Өмнөд Солонгост 1988 онд 13 насны охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа хорих ял авсан Юн Сон Ёоныг шүүхээс цагаатгажээ. Юн Сон Ёо нь тухайн үед дуулиан тарьж байсан “Хвасонгийн аллага” гэх 10 эмэгтэйг хөнөөсөн хэргийн сэжигтнээр татагдаж байсан юм. Энэ хэрэг иргэдийн уур бухимдлыг өдөөж, хэрэгтнийг олж чадахгүй байгаа цагдаагийн албан хаагчдыг ихээр шүүмжилж байжээ. Улмаар цагдаа нар хэрэгтнийг олохын тулд Юн Сон Ёод хууль бус эрүүдэн шүүх арга хэрэглэж хилс хэрэг хүлээлгэсэн гэж шүүхээс баталжээ.

1988 онд Юн Сон Ёо 22 настай байсан бөгөөд 43 настайдаа шоронгоос тэнсэнгээр суллагдаж, 32 жилийн дараа хилс хэргээ цагаатгаж буй нь энэ юм.

Шүүх бүрэлдэхүүн Юн Сон Ёогоос уучлалт гуйж, цагаатгаж буйгаа албан ёсоор мэдэгджээ. “Шүүгдэгч гэм буруугүй" хэмээн зарласны дараа шүүх танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс түүнд баяр хүргэж, алга ташсан байна. Шүүх хурлын дараа Юн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Миний туулсан бүхэн хэнд ч дахин бүү тохиолдоосой. Би цаашид шүүхийг шударгаар ажиллана гэж найдаж байна” гэжээ.

“Хвасонгийн аллага”-ыг үйлдсэн жинхэнэ хэрэгтэн И Чун Жэ гэгч этгээд өнгөрсөн 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүх хурал дээр өөрийн хэргээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр хэргээ хүлээхээс өмнө хадам эгчийгээ хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан бөгөөд шүүх хурал дээр өөрийгөө эрт баривчлагдаагүйг гайхаж байна гэж мэдүүлж, олон хүний дургүйцлийг хүргэж байжээ.

Эх сурвалж: ABCnews