Их Британид гарсан коронавирусийн шинэ хувилбар Нидерланд, Австрали, Дани улсуудад илэрчээ

Их Британид гарсан коронавирусийн шинэ хувилбар Нидерланд, Австрали, Дани улсуудад илэрчээ

Энэ сарын 15-ны өдөр Их Британийн өмнөд бүс нутагт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокк  парламентын гишүүддээ мэдээлсэн юм. Тухайн үед “new variant” буюу шинээр илэрсэн төрөл нь 60 бүс нутгийн нийт 1 мянга хүнээс илэрсэн талаар мэдээлж байв. Тэгвэл шинэ төрлийн вирус Нидерланд, Дани, Австралид илэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

Сүүлийн үед Их Британийн өмнөд  нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа юм. Үүнийг эрдэмтэд шинээр илэрсэн вирус нь хүнээс хүнд халдварлахдаа илүү хурдан байгаатай холбон тайлбарлаж байсан ч зарим нь бүрэн судалгаа хийсний дараа л баттай мэдээлэл өгөх боломжтой гэж үзэж байна.

Шинэ хувилбар анх есдүгээр сард бүртгэгдэж байжээ. Арваннэгдүгээр сард уг вирус Лондон хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг орчимд илэрч байсан бол арванхоёрдугаар сарын дундуур гуравны хоёрт нь илэрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Ирланд, Герман, Франц, Итали, Нидерланд, Бельги улсууд Их Британийн чиглэлийн нислэгүүдээ зогсоох арга хэмжээ аваад байна. Шинээр гарч буй вакцинууд коронавирусийн баяжуулалтын уураг руу чиглэсэн байдаг бол мутац чухамдаа тус уураг дээр илэрдэг аж. “Баяжуулалтын уураг” гэдэг нь covid-19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлдэг юм.

Эх сурвалж: Washingtonpost