Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 156 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Холидэй, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
УОК-ын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэг үйлдэх байсан ч Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс коронавирус илэрсэн тул тусгаарлах байрны хүртээмжээс шалтгаалан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан билээ.