УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар хүү, охин хамтран амьдраад олон жил болжээ.
Хосууд өнгөрсөн амралтын өдөр /2019.07.21/ хуримлаж, гал голомтоо бадраасан гэх мэдээлэл байгаа юм.
Х.Тайван, Э.Золзаяа нарын хуримын ёслолыг “MCS” группийн “Скай ресорт”-д зохион байгуулсан бөгөөд Б.Хурцын гэргий “Сарнайх” салоны эзэгтэй Ү.Сарнай ёслол болсон газрыг цэцэгсээр чимжээ.
Харин хуримыг “MCS” группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин, жүжигчин Э.Ууганбаяр, шүүгч Т.Нансалмаа нар хөтөлжээ.
Хуриманд УИХ-ын 17 гишүүн, Монголын томоохон компаниудын захирал, бизнесмэнүүд, урлаг соёлын одод, нийгмийн идэвхтэнүүд очжээ.