Израилийн ерөнхий сайд ард иргэдээ уриалан камерны өмнө вакцин хийлгэжээ

Израилийн ерөнхий сайд ард иргэдээ уриалан камерны өмнө вакцин хийлгэжээ

Израилд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусийн вакцин хийлгэсэн эхний хүн боллоо.

Тэрбээр Тель-Авивын ойролцоох Рамат-Ган хотын “Тель ха-Шомер” эмнэлэгт Америкийн “Pfizer" компанийн вакциныг тариулжээ. Олон нийтийг вакцинжуулалтад хамруулахыг уриалахдаа биеэрээ үлгэр жишээ болж харагдахын тулд Б.Нетаньяху камерын өмнө вакцин хийлгэжээ. Түүний араас Израилийн Эрүүл мэндийн сайд Юлия Эдельштейн вакцин хийлгэсэн байна.

“Биеэрээ үлгэр дуурайлал болохын тулд хамгийн эхэнд өөртөө болон Эрүүл мэндийн сайдад вакцин хийлгэхийг би хүссэн. Манай улсад 12 дугаар сарын эцэс гэхэд олон сая тун вакциныг нийлүүлсэн байх болно” гэж Б.Нетаньяху мэдэгдсэн байна. Израил Pfizer” компанитай 8 сая тун вакцин худалдан авахаар тохиролцжээ. Харин зургаадугаар сард Америкийн “Moderna” компаниас вакцин худалдан авах гэрээ байгуулсан байна. Харин Оросын “Спутник V”-гээс 1.5 сая тунг захиалж, хэрэглэх зөвшөөрөл олгохыг зорьж байна.  Өчигдөр мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, эхнэрийн хамт камерны өмнө вакфин хийлгэсэн билээ.

Эх сурвалж: Aljazeeraa