Токиогийн олимпийн бамбарыг авчрах төлөвлөгөөг танилцуулжээ

Токиогийн олимпийн бамбарыг авчрах төлөвлөгөөг танилцуулжээ

Олимпийн наадмын галт бамбарыг Грекээс Японд авч ирэхэд тус улсын агаарын тээврийн томоохон компаниуд хамтран ажиллахаар төлөвлөжээ. Токиогийн Олимпийн наадам өнөөдрөөс яг нэг жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх юм.

Мягмар гарагт “Japan Airlines” компанийн тэргүүн Южи Акасада дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан бөгөөд түүний хэлснээр, “Japan Airlines”, “All Nippon Airways” компанийн хамтарсан тусгай нислэгээр Олимпийн бамбарыг Японд авчрах ажээ.

Ирэх оны гуравдугаар сарын 12-нд эртний Олимпия хотын сүмд асаах галт бамбарыг гуравдугаар сарын 20-нд Японы хойд нутгийн Мияги мужийн агаарын цэргийн баазад авчрах юм байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө