Айлууд нохойн үүр болон тээврийн хэрэгслийн доор халаагуур тавьж байна гэв

Айлууд нохойн үүр болон тээврийн хэрэгслийн доор халаагуур тавьж байна гэв

Засгийн газраас айл өрхийн цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гараад хоёр хоноход гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ 25 хувиар нэмэгдэж, ачаалал огцом өсчээ.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ “ТӨХК-ийн ажилтан албан хаагчид хэмжилт хийж байгаа энэ үеэр оргил ачааллын үед хэрэглээ ямар байгаа талаар тус компанийн албаны дарга Т.Мөнхболд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компани зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилтнууд бүгд гадуур явж бодит хэмжилтийг хийж үзэж байна. Дэд станц болон айл өрхийн утас бүрт хэмжилт хийж үзэж байна.

Энэ дэд станц 400 кТв хүчин чадалтай трансформатортай. Горькийн гудамжны айл өрхүүдийг тэжээдэг дэд станц. Энэ трансформатор энгийн үедээ 50-60 хувьтай ачаалладаг байсан.

Өнөөдөр 85-90 хувьтай ачааллаж байна. Мөн айлууд цахилгаан халаагуурыг хуучин 21:00 цагаас хойш хоол хийснийхээ дараа залгадаг байсан бол өдийд цуг залгаж байна. Мөн зарим айл ил гараждаа хүртэл машиныхаа доор халаагуур залгаж байна. Мөн өөрсдөө амьдрахгүй зуслангийн байрандаа халаагуураа залгаад орхисон тохиолдлууд гарсан. Энэ мэт нөхцөл байдлаас зохиомол ачааллын нөхцөл байдал үүсээд байна. Гэр хорооллын ачааллын өсөлт уржигдар 18 хувьтай байсан бол өчигдөр 25 хувийн өсөлт ажиглагдсан” хэмээн хэвлэлд мэдээлжээ.