Автомашин замын хажуу руу онхолдож зорчиж явсан нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ

Автомашин замын хажуу руу онхолдож зорчиж явсан нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ

Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумын Их наран гэх газарт “Probox” маркийн автомашин замын хажуу руу онхолдож бага насны хоёр хүүхэд гэмтэн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай осол болжээ.

Тодруулбал, энэ сарын 22-нд буюу даваа гарагийн 17 цагийн орчимд уг осол гарсан байна. “Probox” маркийн автомашиныг 30 орчим насны эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл замын хажуу луу онхолдож улмаар зорчиж явсан 10-12 орчим насны хүүхдийн нэг охин амиа алдаж, үлдсэн хоёр хүүхэд нь хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна.