Долоон настай охины хурууг тасалсан 51 настай Ш-ийг шүүнэ

Долоон настай охины хурууг тасалсан 51 настай Ш-ийг шүүнэ

Өнгөрөгч тавдугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 51 настай Ш нь өөрийн дүү болох долоон настай охины дөрвөн хурууг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ сүхээр тасалж хүнд гэмтэл учруулсан аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан билээ.

Мөн 51 настай Ш нь охины толгойг сүхээр цохиж гэмтэл учруулаад зогсохгүй баруун хөлний гуя хэсгийг халуун ус цацаж хүнд түлсэн зэрэг харгислан гэмтээсэн байдаг.

Тэгвэл гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн 51 настай охины нагац ах болох Ш-д холбогдох хэрэг прокуророос Эрүүгийг хэрэг үүсч шүүхэд шилжжээ. Улмаар хэргийн хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 1-ний өдөр товлогдсон байна.