АНУ-ын COVID 19-ийн вакцинжуулалт маргааш эхэлнэ

АНУ-ын COVID 19-ийн вакцинжуулалт маргааш эхэлнэ

Энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газар/FDA/ Англи, Германы хамтарсан “Pfizer” болон  “BioNTech” компанийн вакциныг яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон билээ.

Тэгвэл маргааш буюу 12 дугаар сарын 14-ний өдөр тус улсын вакцинжуулалт албан ёсоор эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл Америкчууд “Pfizer”, “BioNTech”компанийн вакциныг хийлгэх юм. 

Вакцины эхний 3 сая тунг 24 цаг хадгалах зориулалттай саванд хийж өчигдөр болон өнөөдөр мужууд руу тээвэрлэж эхэлсэн байна.

Маргааш 145 цэг, мягмар гарагт 425 цэг, лхагва гаригт сүүлийн 66 цэгт вакцинжуулалт хийгдэж эхний ээлж дуусна хэмээн Холбооны Засгийн газраас мэдээлжээ. “Pfizer”-ийн вакцинд Их Британи, Канад, Бахрейн, Саудын Араб улсууд аль хэдийн зөвшөөрөл олгож гэрээ хийсэн. АНУ-ын хувьд маргаашаас зөвхөн эхлэн эмзэг бүлэг, эрсдэлтэй бүсэд ажиллаж буй хүмүүс хамрагдах юм. Харин бусад энгийн иргэн дөрөвдүгээр сард вакцин хийлгэх төлөвтэй байна. Учир нь “Pfizer”-ийн зүгээс эхэлж захиалсан улсуудын вакциныг үйлдвэрлэх тул АНУ-д их хэмжээгээр олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн. 

Тус улсад 11-р сараас хойш Covid-ийн улмаас нас барсан иргэдийн тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт гэхэд 3309 хүн нас барсан нь дэлхийн бусад улсаас хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Жонс Хопкинсийн их сургуулийн вэбсайтад мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC