БНСУ-д өнгөрсөн I сараас хойш анх удаа коронавирусийн 950 тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-д өнгөрсөн I сараас хойш анх удаа коронавирусийн 950 тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-д ойрын өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Энэ долоо хоногт шинээр илэрсэн халдварын тоо 700-с буугаагүй бол өнөөдөр 950 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш шинээр бүртгэгдэж буй халдварын хамгийн өндөр үзүүлэлт юм. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын 22 нь гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн нь дотоодоос илэрсэн байна. 

Халдвар хот доторх сүм, өндөр настны эмнэлэг, хоолны газрууд, хамаатан садан, найз нөхдийн уулзалт, цэргийн анги гэх мэт газруудад шинээр бүртгэгдсэн байна. 

Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор сэхээн амьдруулах тасаг болон хүнд өвчтэй хүмүүсийн эмнэлэгийн ор дутагдалтай болж өдөр бүр шинээр өргөтгөл нэмж байгуулж байгаа юм. Мөн хөнгөнөөр өвчилсөн хүмүүсийн зарим нь гэртээ хүлээж буй аж. 

Тус улсад 2020.12 дугаар сарын 12-ны өдрийн  байдлаар халдвар авсан нийт хүний тоо 41,739 болжээ. Үүнээс  31493 хүн эдгэрсэн байна. Харин өнөөдөр зургаан хүн нас барснаар халдварын улмаас нас барсан хүний тоо 578 болжээ.

Эх сурвалж: Koreatimes