“Moderna” 12-18 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн вакцин гаргана

“Moderna” 12-18 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн вакцин гаргана

АНУ-ын төвтэй   “Moderna” компани 2021-2022 оны хичээлийн жил эхлэхээс өмнө 12-18 насны хүүхдүүдэд зориулсан вакцин гарган авахаар ажиллаж байгаа талаараа мэдээлжээ. Тус компани саяхан “mRNA-1273” вакцин насанд хүрэгчдэд коронавирусийн эсрэг 94,5 хувьтай үйлчилж буйг зарласан.

Тэгвэл одоо өсвөр насны хүүхдүүдэд тохирох тунг гарган авах юм. Вакцины туршилтад аль хэдийн 3 мянга гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд ирэх жилийн намраас өмнө эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Ингэснээр коронавирусийн улмаас дахин сургуулийн үйл ажиллагаа тасалдаж хүүхдийн боловсрол олж авах замд саад үүсэхгүй хэмээн вакцин бүтээгчид үзэж байгаа юм байна. Тэдний мэдээлснээр өсвөр насны хүүхдүүдэд вакцин нь насанд хүрэгчдээс илүү үр дүнтэй үйлчлэх гэнэ. Мөн вакциныг насанд хүрэгчдийн адил 28 хоногийн зайтай хоёр тунгаар хийх юм байна.  “Moderna”-аас гадна “Pfizer” компани 16 болон 17 насны өсвөр насны хүүхдүүдэд вакцин тарих зөвшөөрөл авах хүсэлтээ Европын Холбоонд илгээсэн юм. Гэсэн ч судалгаа, шинжилгээ дутмаг гэсэн шалтгаанаар тодорхой хариу хэлээгүй байна.  

Дашрамд дурдахад, Англи-Германы “Pfizer” болон  “Biotech” компанийн вакцинд АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газраас өнөөдөр эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрлийг албан ёсоор олгосон. Харин “Moderna”-ийн вакцинд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх юм. 

Эх сурвалж: Fiercebiotech




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө