БНСУ-д гурван өдөр дараалан коронавирусийн 700 гаруй тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д гурван өдөр дараалан коронавирусийн 700 гаруй тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д сүүлийн гурван өдөр дараалан коронавирусийн халдварын 700 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Тус улсын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдөр халдварын 689 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нь 673 нь дотоодод бүртгэгдсэн, үүний 512 нь Сөүлийн баруун хэсэгт орших Кёнги муж болон Инчёныг хамарсан голомтод илэрчээ. Харин гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол бүүрах үзүүлэлттэй байна. 

Халдварын дэгдэлтийг зогсоох ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд шинэ халдварын голомт болон Сөүлийн бүс нутагт оношлогооны төвүүдийг нэмж байгуулахаар боллоо. Сөүл хотод гэхэд 150 орчим түр илрүүлэх төв байгуулахаар бэлтгэж байгаа аж. 

Батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хамгийн дээд хэмжээнд буюу 909-д хүрч байсан. Энэ тоонд дөхөж өдөрт шинээр илэрч буй халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор 12 дугаар сарын 8-ны  00.00 цагаас 12 дугаар сарын 28-ны 00.00 цаг  хүртэлх хугацаанд  Сөүл хот  болон нийслэлийн эргэн  тойрны бүс болох Гёнги аймагт нийгэмд зай барих 2.5 үе шат руу шилжиж, бусад газруудаар нийгэмд зай  барих 2-р үе шат руу шилжээд байгаа юм.

Эх сурвалж: Yonhap