“Time” сэтгүүл Жо Байден, Камала Харрис нарыг 2020 оны “Шилдэг хүн”-ээр нэрлэв

“Time” сэтгүүл Жо Байден, Камала Харрис нарыг 2020 оны “Шилдэг хүн”-ээр нэрлэв

"Time” сэтгүүл уламжлал ёсоороо оны шилдгүүдийг тодруулж байна. Энэ жил Жо Байден, Камала Харрис нарыг 2020 оны “Шилдэг хүн”-ээр нэрлэжээ. Жо Байден нь АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Камала Харрис нь тус улсын анхны эмэгтэй, мөн хар арьст, Өмнөд Ази гаралтай дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 

“Time”-ийн редактор Эдвард Фельсентал “Америкийн түүхийг өөрчилж, өрөвч, нинжин сэтгэл хуваагдмал байдлаас илүү гэдгийг харуулж, уй гашууд автсан ертөнцийг анагаахаар үзэл бодлоо хуваалцсаных нь төлөө тэднийг TIME-ийн оны шилдэг хүн болгож байна” гэжээ. 

Харин Оны шилдэг бизнесмэнээр “Zoom” компанийн гүйцэтгэх захирал Эрик Юанийг нэрлэжээ. Түүнийг "хүмүүсийг гэрээсээ ажил хийж, сурч мэдэхэд том хувь нэмэр оруулсан" гэв. Мөн “NBA”-ийн од Леброн Жеймс "Оны шилдэг тамирчин", Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлаг “Оны шилдэг хөгжимчин”-өөр тодорчээ. “Тайм” сэтгүүлээс онцгой нөлөө бүхий хүнийг 1927 оноос эхлэн тодруулж эхэлсэн. Түүнчлэн энэ жилээс эхлэн анх удаа Оны шилдэг хүүхдүүдийг тодруулж буй юм. 

Эх сурвалж: BBC