Гэрлэх санал тавиагүй хэмээн найз залуугаа шүүхэд өгчээ

Гэрлэх санал тавиагүй хэмээн найз залуугаа шүүхэд өгчээ

Замби улсад амьдардаг Гертруда гэгч 26 настай бүсгүй найз залуу 28 настай Херберт гэгчийг шүүхэд өгчээ. Учир нь найман жил үерхэж, дотны харилцаатай байсан ч тэр хугацаанд бүсгүйд гэрлэх санал тавьж, харилцаандаа нухацтай хандаагүй гэнэ.

Гертруда Хербертээс хүүхэдтэй бөгөөд эцэг эхтэйгээ хамт амьдардаг бол найз залуу нь тусдаа амьдардаг ажээ. Мөн найз залуу нь өөр хүнтэй болсон байж магадгүй гэсэн хар бүсгүйд төржээ. Бүсгүйн хэлснээр, тэрбээр залууг санаачилга гаргана гэж хүлээхээс залхсан тул ирээдүйдээ нухацтай, хариуцлагатай хандахгүй байна гэж шүүхэд өгсөн гэж тайлбарлажээ.

Харин Хербертийн зүгээс мөнгөний асуудлаас болж гэрлэх санал тавьж чадаагүй, найз бүсгүй маань ч гэсэн надад хангалттай анхаарал,халамж тавьдаггүй гэж гомдоллосон байна. Харин шүүгч гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хоорондоо асуудлаа шийдэхийг хосуудад зөвлөсөн байна.

Эх сурвалж: Unilad