Алдарт “Металлика” хамтлаг өөрсдийн дуугаар нь ковер хийсэн “Hu” хамтлагийн уран бүтээлийг хуваалцжээ

Алдарт “Металлика” хамтлаг өөрсдийн дуугаар нь ковер хийсэн “Hu” хамтлагийн уран бүтээлийг хуваалцжээ

Монголын “The Hu” хамтлагийн шинэ уран бүтээл өнгөрөгч пүрэв гаригт "Youtube" дээр цацагдсан билээ. Тэдний энэ удаагийн “Sad But True” дуу цацагдсан даруйдаа нэг сая гаруй үзэгчдээс хандалт авчээ. Учир нь алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Дууны клипэнд хүний шунал хүсэл, байгаль эхийн сүрдэм хүчирхэг байдал агаад алтнаас үнэтэй амьдрал, усны үнэ цэнэ зэрэг олон агуулга багтжээ.

Харин тэдний хийсэн ковер уран бүтээлийг алдарт “Металлика” хамтлаг өөрийн цахим хуудсандаа хуваалцаж, дахин олон сая хүнд санал болгоод байна.