Турк, Азербайжаны ерөнхийлөгчид Уулын Карабахын дайнд ялсан ялалтаа хамт тэмдэглэжээ

Турк, Азербайжаны ерөнхийлөгчид Уулын Карабахын дайнд ялсан ялалтаа хамт тэмдэглэжээ

Өчигдөр буюу Пүрэв гарагт Азербайжаны эрх баригчид Уулын Карабахын газар нутгаа Арменийн салан тусгаарлагчдаас буцааж авсны ялалтын баярыг тэмдэглэжээ.

Энэ үеэр орчин үеийн зэвсэг техник оролцуулсан цэргийн сүрт парадыг зохион байгуулсан байна. Ялалтын баярт Азербайжаны холбоотон Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган оролцож, цэргийн парадад тус улсын зэвсэгт хүчний алба хаагчид жагсжээ.

Турк улс нь Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний үеэр угсаа гаралт нэгт Азербайжаны талд зогсож, хүн хүч, зэр зэвсгээр дэмжиж байсан юм. Азербайжаны эрх баригчид өчигдөр Уулын Карабахт амиа алдсан 2,700 цэргийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. Энэ үеэр Туркийн ерөнхийлөгч Эрдоган гал зогсоох гэрээгээ зөрчиж, Уулын Карабахт салан тусгаарлах ажиллагаа дахин эхлүүлэхгүй байхыг Армени улсад хатуу анхааруулсан байна.

Эх сурвалж: Russia Today